Буцаалтын нөхцөл
БУЦААЛТЫН НӨХЦӨЛ
Хэрэглэгч таны худалдан авсан бараа тань таараагүй, сэтгэлд тань нийцээгүй, доорх шаардлагуудыг хангасан тохиолдолд буцаалт болон бараа солих боломжтой.
Барааг буцаах, солих үед дараах нөхцлийг баримтлана. Үүнд:
- Салбар дэлгүүр болон Онлайн вэбсайтаар захиалсан барааг буцаах болон солиход худалдан авагч өөрийн биеэр Тара Центр болон Литтл Венец Их дэлгүүр дэх салбар дэлгүүрт хүрэлцэн ирж, барааг хүлээлгэж өгөх
- Тухайн барааны шошго, тэмдгийг салгаагүй, хэлбэр, чанараа алдаагүй, бохирдоогүй, дахин худалдаалах боломжтой байх
- Худалдан авсан барааны НӨАТ-ын баримтыг эх хувиар нь авчрах
- Иргэний үнэмлэхний хуулбараа авч ирэх
- Барааг салбар дэлгүүрээс худалдан авснаас хойш 48 цагийн дотор Онлайн вэбсайтаар худалдан авсан тохиолдолд 24 цагийн дотор буцаах болон солих эрхтэй.
- Хэрэглэгч барааг буцаах эсвэл солих тохиолдолд Бараа буцаалтын анкетыг бөглөнө.
- Дээрх 1-6-д заасан шаардлагыг хангасан барааны буцаалтын төлбөрийг буцаан олгоно. Дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд бараа буцаалт хийгдэхгүй.
- Хэрэв хэрэглэгч карт болон QPay ашиглан төлбөрөө төлсөн тохиолдолд нийт үнийн дүнгийн 1%-ийг суутгаж буцаан олгоно.
- Бараа буцааснаас хойш буцаалтын төлбөрийг ажлын 72 цагийн дотор төлбөр төлсөн данс руу шилжүүлнэ.
- И-баримтыг цахим системд бүртгүүлсэн тохиолдолд БАРААГ БУЦААХ БОЛОМЖГҮЙ ба зөвхөн ижил, эсхүл илүү өндөр дүнтэй бараагаар СОЛИУЛЖ БОЛОХ бөгөөд үнийн зөрүүг бэлэн мөнгөөр, дансаар, QPay, картаар төлнө.
- Дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савлагаатай тоглоомыг буцаахгүй, солихгүй.
- Стор Пэй, Покет Зеро зэрэг зээлийн аппликэйшнаар худалдан авалт хийсэн тохиолдолд барааг БУЦААХГҮЙ. Ижил, эсхүл илүү өндөр дүнтэй бараагаар СОЛИУЛЖ БОЛОХ бөгөөд үнийн зөрүүг бэлэн мөнгөөр, дансаар, Qpay, картаар төлнө.
АНХААРАЛТАЙ УНШИЖ, ТАНИЛЦСАН ТАНД БАЯРЛАЛАА :)