1. САЙТАД ЯАГААД БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
Сайтад бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, захиалга үүсгэх, өөрийн үүсгэсэн захиалгыг хянах боломж нээгдэнэ. Сайтад нэг удаа бүртгүүлсэн байхад болох бөгөөд та өөрийн фэйсбүүк хаягаар шууд бүртгүүлэн нэвтрэх боломжтой. Нууц үгээ мартсан тохиолдолд өөрийн имэйл хаяг руугаа баталгаажуулах код болон линк авснаар нууц үгээ сэргээх боломжтой.
2. ЗАХИАЛГА ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Та сонгосон бүтээгдэхүүнээ сагслаад "төлбөр төлөх" товч дээр дарах эсвэл "шууд захиалах" товч дээр дарна. Гарч ирсэн хуудсанд мэдээллийг үнэн зөв бөглөж, Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөний дараа төлбөрийн хэлбэрээ сонгон төлбөр төлснөөр захиалга баталгаажна.
3. ЗАХИАЛГА ЯАЖ БАТАЛГААЖИХ ВЭ?
Тухайн сонгосон бүтээгдэхүүний төлбөрийг 100% төлснөөр захиалга баталгаажна. Төлбөрийг дансаар шилжүүлэх, Qpay-ээр төлөх болон Storepay, Pocket Zero гэх мэт зээлийн аппликэйшн ашиглан төлөх боломжтой. Төлбөр манай дансанд орсон тохиолдолд бид таны сайтад бүртгэлтэй имэйл болон дугаар руу мессеж бичин захиалгыг бүрэн баталгаажуулах болно.
4. ОНЛАЙНААР ХУДАЛДААЛЖ БУЙ ҮНЭ ДЭЛГҮҮР ДЭЭР ХУДАЛДААЛЖ БУЙ ҮНЭ ЯЛГАА БАЙГАА ЮУ?
Онлайнаар авах үнэ болон дэлгүүрийн үнэ бүгд ижил.
5. БАЙГУУЛЛАГА ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?
Захиалгаа үүсгэхдээ захиалгын мэдээлэл дээр хувь хүн эсвэл байгууллага гэдгээс сонголт хийж регистерийн дугаар оруулан, хүргэлтийн мэдээллээ бичнэ. Хүргэлт баталгаажсан тохиолдолд байгууллагад зориулсан НӨАТ-ын баримт бараатай хамт эсвэл имэйлээр очино.
6. ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ БАЙГАА ЮУ?
Цаг тухайд нь манай сайт хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэх болно.
7. ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСНЭЭР И-БАРИМТ ӨГӨХ ҮҮ?
Худалдан авагч нь НӨАТ-ын баримтыг вэб сайтанд бүртгүүлсэн имэйл хаягаар авах боломжтой.
8. БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ
Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгөхдөө барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт, бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө.
9. ЗАХИАЛГА ХЭР УДАХ ВЭ?
Захиалга үүсээд төлбөрөө төлөн баталгаажуулснаас хойш хот дотор ажлын өдрүүдэд 24-72 цагийн дотор хүргэгдэнэ. Хөдөө орон нутагт 3-10 хоногт хүргэнэ.
10. ЗАГВАРАА ХУВААЛЦЪЯ БУЛАНД ЗУРГАА ОРУУЛАХЫН ТУЛД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хүүхдийнхээ зургийг оруулахдаа та дараах зүйлсийг анхаараарай.
Мөн хайртай үрийн тань зураг сонгогдон манай брэндийн нүүр царай болж албан ёсны сайтад тавигдах боломжтой. Энэ тохиолдолд бид та бүхэнтэй тусгайлан холбоо барьж, зөвшөөрөл авах болно.
АНХААРАЛТАЙ УНШИЖ, ТАНИЛЦСАН ТАНД БАЯРЛАЛАА :)